Хүүхдийн хувцас

Танай хүүхэд охин уу? тэгүүл хүмүүс дандаа ягаан хувцас бэлэглэж байна уу . Эсүүл хүү юу? тэгүүл гэрт чинь ихэнхдээ цэнхэр хувцас байна уу.  ккккк...

Хүүхдийн хувцас амархан багаддаг болохоор хувцас авахдаа томдууг авчихсан нь зүгээр.Хувцас авахдаа тэдэн сартай хүүхэд өмсөнө гэсэн ярликаас илүү, өндрийг нь харж сонгож авах нь зүгээр болуу. Яагаад гэхээр Монголд энд тэнд үйлдвэрлэсэн янз бүрийн л хувцас байна. 5М гэсэн хирнээ аягүй жижкэн бараг л 2 сартай хүүхдэд таармаар юмнууд байхийн. Үйлдвэрлэсэн орныхоо хүүхдийн биеийн хэмжээнд тохируулдийн байлгүй. Ээжүүд хүүхдийнхээ өндрийг мэдэж байгаа юм чинь тэрнээс 5-10 см томхонг сонговол хэдэн сар өмсчих байх. 

Бас хүмүүсийн бэлэглэсэн том хувцсыг хаа ч байсийн өмсөх болоогүй гээд далд хийчдэг. Заримдаа тэр хувцаснуудаас нь гаргаж ирж үзэж байхгүй бол нэг мэдэхэд багадчихсан байх нь их юм. Ма охинд л гэхэд өмсөж амжилгүй багадцан палааж малааж зөндөө зөндөө...

Хүүхдэд хувцас сонгохдоо ялангуяа нярай хүүхдэд аль болох урдуураа задгай, уядаг, товчтой, кноптой цамц хувцас сонговол тохиромжтой.Учир нь ардаа товчтой юмуу углаж өмсгөдөг, битүү цамц зэргийг өмсгөхөд зарим товч уяа нь нухна, өмсгөх гээд толгойнд нь углахаар уурлана,бөөн уйлаан майлаан.  Урдуураа задгай хувцас унтаж байхад нь тайлах, өмсгөхөд ч амар. Аан бас дотуур өмсгөх хувцсыг сонгохдоо даавуунан, оёоо нь гаднаа, резин нь сул байвал хүүхдийг маань нухаж холгохгүй. Монголд зарж байгаа өмд хувцасны резин нь аягүү чанга байдийн байлээ ээж нар резин нэмээд оёод өгч байгаарай.



Хүүхдийнхээ хувцас болон даавууг угаахдаа аль болох гараар, угаалгын нунтаг хэрэглэлгүйгээр харшил өгдөггүй савангаар угаах хэрэгтэй (гадуур Popular гээд барааны саван байдаг.Харшил өгдөггүй элдэв үнэргүй)  Хэрэв хувцсыг нь томчуулын хувцастай хамт угаалгын машинд угаах хэрэг гарвал угаалгын тор хэрэглэж занших нь ариун цэвэр талаасаа бэст. (солонгос гэр ахуй болон япон барааны дэлгүүрт том жижиг янз бүрээрээ байдаг)

Нялх хүүхдийн даавуу болон хувцсыг байнга угаагаад байхаар амархан дардайгаад хатуурчдаг. Тэхээр 7 хоногтоо нэг удаа Perwoll, Vernel зэрэг  хувцас зайлагчаар зайлаад байхад хайртай бяцхан үрийн чинь хувцас зөөлөн бас гоё үнэртэй байх болно.

Аан бас тийн нярай хүүхдийн даавууг индүүлэж болохгүй.Арьс нь түлэгдэж улайдаг. Пааран дээр ч гэсэн аль болох тавьж хатаахгүйг хичээгээрэй.

За за туршлагатай мундаг ээжүүд минь! Авах гээхийн ухаанаар хандаж бас өөрсдийн туршлагаасаа бичиж үлдээнэ биз. Аавууд маань бас даавуу зөндөө угаадаг болохоор өөрсдийн олж нээсэн зүйл байгуул шинэ аав ээжүүдэд дуулгаарай.

Бас нэмж хэлэхэд шинэ авсан хувцасаа заавал угааж байж өмсгөөрэй.


start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
enny (зочин)

bi ch ohiniihoo huvtsas daavuug detskii geed oros savangaar l saihan beelii omsoj bgaad ugaadiishd, manai end bdag huvtsasnuud aygui omsgol sonin, muu bdag geed l manai eej nr yariad bdiin, ohindoo barag huvtsas avaagui bhoor vne hansh chanar ntr-g medkumaa, amerik agaa egee nariin huvtsas ch ih mongo hemnej bgaa shvv kkk.

Залуу ээж

enny:харин тийн эртээд дэлгүүр хэсэхдээ л анзаарлаа.Ганц унтлагын хувцас авах гэж үзэж үзэж бөөн л юм болжийж авсан шд. 12 сартай хүүхдэд гэсэн мөртлөө 5 сартай хүүхдэд таарч байхийн...Орос дэлгүүрийн юм харин гайгүй юм билээ даанч их сонголт муутай.

маяа (зочин)

уртаар нь тааруулж л авахгүй бол тэр хэмжээ гэж үнэхээр худлаа юм билээ. Нэг комбинзон хэмжээнээс нь 5см илүү авлаа гэсэн чинь бараг чихэж байж орсон тэгээд больчихсон. Эдлэж чадаагүй шинээрээ багадсан хувцас ч зөндөө шүү. хүүгийнхээ хувцсыг жонсоны савангаар гараараа дандаа угаадаг даа

zoozhon (зочин)

hehe aanha yag tiin...hvv bid 2 dr zochid irsen chin buuuuun tsenher,nogoon huwzasnuud kkkk
sssssssstoi egduuteima neeh huurhun jijkeen...ugaasan chin bvr egduu hvreed idchih shahlaa hehe

Залуу ээж

маяа: харин тиймээ,размер нь шаал худлаа

зоозхон:би л тэгж ажиглаад байгаа шд. хүү гэхээр л ихэнхдээ бамбарууш мамбарууштай цэнхэр мэнхэр хувцас л их байхийн байна шд.охин гэхээр дан ягаан

зөгийхөн (зочин)

харин тийн хүүхдийхээ хувцасыг үргэлж угааж цэвэрхэн л байлгаж байх хэрэгтэй.Энэ бяцхан зулзаганууд чин эмзэгхэн арьстай булбарайнууд нь юм байхкү юу

zoozhon (зочин)

аанха хүмүүсийн бэлэглэсэн хувцаснууд бүгд л цэнхэр ногоон өнгөтэй,машин баавгай бамбарууш загас туулайны зурагтай...харахаар хайр хүрээд байгаам чин ^^
шинэ хувцаснуудыг нь санажаагаад бүгдийг нь хувцас зайлдаг ленорт хийж зайлж угаасандаа харин ч нэг,,,

Монгол ээж

zoozhon- Ленорт хийж зайлахаар хүүхдэд харшил өгөхгүй байна уу?

zoozhon (зочин)

Монгол: ленор биш юм байнашдэ ккк найз нь нь андуурчиж вернел юм байна шүү...гүгү харшил өгөөгүй харин ч хувцасанд нь гого үнэр ороод их гоё байна лээ...

Залуу ээж

тийн.хүүхдийн вернел нь сайн.хэр бараг харшил өхгүй байхаа

zoozhon (зочин)

аанха харшил өгөхгүй байна лээ...бас аягүй гоё үнэртэй ^^

Шулагнагч.. (зочин)

хүүхэд гэдэг хүний ертөнцөөс авсан хамгийн том бэлэг шүүү
хүн л болох гэсэн хөөрхөн тэнгэрийн амьтад
хүүхэд хөөрхөн шүү

Залуу ээж

шулагнагч:ай хэлээд юухэв__тэд чинь бурхны бэлэг

Гэрлээ (зочин)

Харшилтай хүүхдэд бол ямар нэг ангижруулагч, зайлагч хэрэглэж болохгүй. Хүүхдийн арьс хүрэх бүх юмыг янз бүрийн хольцгүй савангаар угаана. Үүнд ээжийн үс, арьс ч багтана. Бас угаасан юмаа маш сайн зайлах ба бүх юмыг нь индүүдэх ёстой юм байна лээ.

sarnai (зочин)

huuhdiin huvtsas ugaadag vok gej garsan blee
az.d bsan bas Sky ikh delguurt bna gej blee

Гэрлээ (зочин)

Хүүхдийн хувцасны угаалгын нунтаг ч зарим тохиолдолд харшил өгдөг. Americana-д байдаг Dreft гээд нунтаг арай гайгүй юм шиг байсан. Миний охинд бол гайгүй байсан. гэхдээ зарим нэг хүнд харшил өгдөг гэж энд тэндээс уншиж байсан юм байна.

Залуу ээж

гадуур хүүхдийн маш олон төрлийн вок байгаа.хамгийн гол нь харшил өгдөггүй зөөлөнг сонгох.за ядаж ой хүртэл нь вокоор угаах хэрэггүй байх.гадуур хувцасаас бусдыг нь

HelsenUg

vernel - р зайлахаар харшил өгчихдөг юм билээ.

Зочин

huuhed buriin aris adilgui bolhoor zaaval harshil ogno gej baihgui manai 2 huuhed har bagaasaa 2la hereglesen zuv zugeer l bn

zoozhon (зочин)

Тийм л байх..хүүхэд хүүхдийнхэ арьснаас л шалтгаалж харшилах харшлахгүй нь болдог байх яг л ээжүүд нь язарсан язраагүй шиг..
би хүүгийнхээ хувцас даавууг бүгдийг нь Вернэлээр л зайлчихдаг гайгүй л байгаад байгаа ^^

Жагаа (зочин)

Хүүхдийн хувцас их асуудалтай. Би 2 ойрхон төрөөд эхнийх нь эрэгтэй дараагийх нь эмэгтэй. Одоо дүүд нь ахын нь хувцасыг өмсүүлж л хэмнэлт хийж байна да. Гадуур зарж байгаа хүүхдийн хувцсаас Солонгос хувцас нь чанартай байх гэж боддог. Хятадаас орж ирсэн хувцасны зарим нь хүүхдийн биед харшлаад байдаг болхоор тийм муу хувцас авж өгөхгүй байхыг л боддог.

Залуу ээж

жагаа:дүү нар тэгээл дандаа шоовдор байхийн хэхэ.би бас охиныхоо өлгий багадсан хувцаснуудыг хадгалаад байгаа дүүд нь..

Аагий (зочин)

Аав нь амрахаас бусад үед гарч зулзагатаа хувцас энэ тэр авах зав гарахгүймоо. Манай хамт салхилдаг нэг эгч хүүхэддээ зөөлөн гадартай цэвэр даавуун дотортой хавар намар өмсөхөд тохирох комбинзон авч өгсөн байсан. Хаанаас авсан бэ? гэтэл Шангриллагийн 2 давхарт байдаг хүүхдийн хувцасны дэлгүүрээс гэсэн. Жаахан үнэтэй юм билээ. 98000 гэсэн Би бүр дотрыг нь эргүүлж үзсэн. Даавуун их аятайхан байсан. Нэг гарвал тэр дэлгүүр орж үздэг юмуу гэж бодож байна.

Залуу ээж

аагий:шангрилад бол тийм үнэтэй байх нь аргагүй биз.ганц комбинзон 98 гэхээр чанга байнаа тэ.гадуур солонгосын оросын даавуунан дажгүй хувцаснууд байдийшд.хороололд байдаг солонгос хувцасны дэлгүүрт бол гайгүй юмнууд харагджил байдийн

үүрээ (зочин)

eej bloh jaahan goe bnaa jaahan huuhed ymar huurhun geech honog ongoroh burd tom bolood l bna

үүрээ (зочин)

eej bloh goe bnaa jaahan huuhed ymar huurhun geech honog ongoroh burd tom bolood l bna bi sayhan babytei bolson sar boloogui bga

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)