3D эхо

Цагаан сараас өмнө юм хумаа янзалж цэвэрлэгээ хиймээр л байхын. Би ч тэгээд нээх цэмцэгнээд байдгүй хүн дээ. Гэртээ ноолроод л хөглөрөөд л байхаараа тайван байдийн хэхэ. Нэг дайрахаараа хоол ундаа мартаад орвонгоор нь эргүүлтэл цэвэрлэж байгаа юм чинь. Ма охин ээжийнхээ энэ муу зуршлыг дуурайчих вий дээ.Сайн хүмүүжүүлнээ. Сая юмнуудаа ухжийсан чинь миний үрийн эхоны зураг бичлэг гарч ирээд дахин дахин үзлээ. Нүүрээ гараараа дарчаад харуулахгүй байна шүү. Ичээд байгаамуу, царайгаа харуулахгүй байжийгаад гарийлдаа гээд байгаамуу өөлхөн гэдэг нь.Саяхан л ээжийнхээ гэдсэнд байсан ийм жаахан амьтан одоо ганганаад л хэрүүл хийгээ л байжийна даа. Хурдан юмаа.Сүүлийн үед 3D,4D өнгөт эхо гараад ирцэн кино үзжийгаа юм шиг л гоё шүү.Хамгийн анх охиноо 5 сартайд 3D эход харуулаад зүрхний цохилтыг нь сонсоод өөрийн эрхгүй нулимс урсаал ирж билээ.Энэнээс хойш би гэдэг хүн чинь эход харуулах хоббитой болж тэсэн ядан хүлээдэг болж билээ.Эход их харуулах муу л гээд байсан би томроод ирэх тусам нэвт шувт их харуулсан даа хэ хэ.Дээр үед эхо байдгүй байхад яаж болдог байсийн болдоо.Сайн эмч нар барьж үзэж мүзээд болдог байсан байхдаа.Юм хөгжнөө гэж...


start=-27 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 73-с 1-23 харуулж байна

null
solongo (зочин)

таны блог их таалагдлаа би бас удахгүй төрнө төрөхөөсөө өмнө маамуугыхаа эхоны бичлэгийг хийлгээд хадгалчий гэж бодоод байгаан хаана сайн хийдэг вэ

Монгол ээж

Нээрээ юм хөгжинө гэдэг гоё юмаа. Намайг анх төрж байхад эхо гэж байхгүй, ёстой харанхуй төрж байсан даг. Тийм ч болоод тэрүү би энэ удаа чам шиг эход харуулах хоббитой болсон байнаа. Удахгүй 3 галд харуулж хүүхдийнхээ бичлэгийг хийлгэе гэж бодоод байгаа

Залуу ээж

солонго,Монгол: Баярлалаа.Би Тод дэлгэцийн Мөнхбаатар эмчид дандаа харуулдаг байсан.Эхо талдаа №1 гэдийн байна лээ.Угаасаа ч нямбай удаан үздэг сайн тайлбарлаж өгдөг сайн эмч.Гэхдээ тэнд бичлэг хийдгүйн байна лээ.зургийг нь харин хэвлээд өгдөг.Хөл нь гар нь гээл аймаар тод гардийн хөөрхөн.Харин бичлэгийг Баясгалантай дэлхийд хийлгэсэн.Бичлэг хийлгэхэд хүүхэд ид хөдөлгөөнтэй байдаг 7-8 сартайд хамгийн зүгээр гэсэн.Гэхдээ эхоны эмч нь надад таалагдаагүй жоохон мэргэжлийн талдаа чадвар муутай юм шиг санагдсан.Сүүлийн үед 3 галыг бас сайн гээд байгаа.Би хуучин 3 гал төв дээр байхад нь очжийсан.Эмч нар нь нээх ааш муутай санагдаад
болицон хэ хэ.

Залуу ээж

Гэхдээ энэ зөвхөн миний л бодол шүү. Сонголтоо та бүхэн өөрсдөө хийгээрэй.

zoozhon (зочин)

нааааанаааа аасан хөөлхөн юм бээээээээ???? найз нь ингээд хийлгэчих санаа байгаад л байдаг даанч боломж нь бүрдэж өгөхгүймөө.....Тод дэлгэц гэж хаана байна хө?найздаа хаягыг нь өгөөч? үнэ хөлс нь ямархуу байна?

Залуу ээж

зоозхон:Тод дэлгэц 7-р төвийн өмнө байдаг энхийн мишээл эмлэгийн 1 давхарт байдийн.Утсаар цаг авахгүй бол аймаар оочертой байдийн байлээ.Утас нь 99082233,99144485
5 дахийн үдээс хойш очуул хүн багатай байдийн. ми найз төрөх дөхцөн юм чинь бүүр өөлхөн харагдах байхаа. Ёстой удаан сайн үздийн.

Залуу ээж

үнийн хувьд хэдэн недэлтэй гэдгээсээ өөр юм байлээ.20-30мянга байсан.Бүүр нарийн хардаг шдээ тагнаа зүрх мүрх гээд.Тэгж харуулбал 30 байсан санагдана.

ulan (зочин)

goy yumaa!!
bi odoo barag 9 sart bolh gejiin eho-d haruulh nharuulsan ldaa gehdee goy zurag murgiin awii geheer manai hvn yah gesiin gd durgvitseed bdiin. bi bvvr tom boloogv bhad n l zvgeer vgvvg n vzeh gj haruulsan
ODOO ZONDOO TOM BOLSON BHDAA HARMAAR L BN

Залуу ээж

ulan:9 сар болох гэж байгаан бол удку төрөх нь байна шдээ.Амжаад харуулчуул дараа нь дурсгалтай хөөрхөн байдйин тэхдээ нөхөр чинь дургүй байгаа бол бас тэ...Би дандаа нөхөртэйгээ хамт харуулдаг байсийн. Инээгээд л кино үзэж байгаа аятай л байсан хэхэ. энэ 7 сартай үеийнх нь зураг. төрөх дөхөөд ирэхээр бүүр тод харагддийн байлээ.ккк

Dereme (зочин)

Та минээ Баянгол эмнэлэгт битгий очоорой ёстой хөгийн газар шүү

Залуу ээж

dereme;тиймүү,би ч үзүүлж үзээгүй л дээ...мэдээд авчий

uuganaa (зочин)

hi ymar huurhun yum be... tod delgetsiin hayagiig bur todorhoi heleed ugj boloh uu??? 7r tov gej meddeggui eee... odoo dunguj 7 sar hurj bgaa huurhun yum aa... uzuulmeer sanagdchihlaaa

Залуу ээж

ууганаа:7р төв Модны 2н замд байдаг.бас Гялс төв дээр байдаг Үржин эмчийг их сайн гээд байдийн байлээ.Эх нялхаст ажилладаг үдээс хойш Гялс дээрх хувийн эмлэг дээрээ очдог юм шиг байна лээ шүү.

uuganaa (зочин)

aaan bayrlaaa gyls tuv deer bichleg hiideg yum bolov uu???

Залуу ээж

ууганаа:Гялс дээр бичлэг хийдэггүй байхаа...баясгалантай дэлхий дээр лав хийдэг.3 гал дээр бас хийдэг байхаа.

uuganaa (зочин)

bayrlalaa

Ээж (зочин)

Би одоо 7 сартай жирэмсэн, бүсгүйчүүдээ ! Хаана төрвөл дээр вэ туршлагаасаа хуваалцаач, би харъяалалын дагуу эх нялхаст төрөх ёстой, эх нялхаст хийсвэр хагалгаа хийдэг сайн эмч мэдэх хүн байна уу, зарим хүмүүс 60,000 төгрөг төлөөд шилжүүлэг хийгээд 1-р төрөхөд төрсөн нь дээр гэх юм, та бүхнийг зөвлөгөөг хүлээж байна.

Залуу ээж

ээж:Танил талтай газраа бараадсан нь л дээр шүү.Би бас харьяалалаараа эх нялхас байсийн.Хамаатныхаа эгчийг бараадаад 2р төрөх рүү шилжсэн.Танилтай бол шал ондоо байдийн байлээ.Тэрний хүн,энэний хүн гээл...кесэрээр юм бол төрсний дараа ядаж ар гэрээс чинь хүн оруулаад өгнө,сав агшаах тариа нтр гээл бусад хүмүүст хийхгүй байхад хийгээл өгсөн.Мэдээж бас хэдэн төгрөг атгуулах хэрэгтэй.Одоо хаана ч тийм болсон цаг даа.

зочин (зочин)

Би одоо 7сартай Гялс төв дээр 3н ч удаа харуулсан. бичлэг ч хийлгэсэн их зүгээр юм билээ. эмч нар нь их харьцаа сайтай

Залуу ээж

зочин:өө тиймүү тэгүүл хийдэг болчиж

baska (зочин)

Tod delgetsiin utas bn uu
neg utas bsan yuruusuu holbogdohgui yumaaa

Залуу ээж

баска: утас нь болохгүй байгаа бол мөнхбаатар эмч амарцан байгаа байх 9 сар дөхүүлээд очоод асуугаарай

best mother (зочин)

99860457 ene Munkhbaatar emchiin Tod delgets emnelgiin ehonii tsag awdag utasnii dugaar

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)